Би... Эхлэл

0,1,2,3,4... 20! Яг энэ мөчид цаг хугацаа, чи надад 20 гэж хэлэх гэж байна. Тийм ээ, би чамайг надад ингэж хэлээд хорлонтойгоор инээхийг чинь мэдэж байна. Чи юу ч хийж бүтээгээгүй, миний өмнө хэлэх үг чамд байхгүй гээд шүдээ зуун чихэнд минь шивнэхийг чинь мэдэж байна.

Энгийн л нэгэн бичлэгээр би өөрийн блогоо нээхээр шийдлээ. Энгийн юм бүхэн агуу гэж би хэлэх дуртай. Надад сайхан найзууд бий. Тэд намайг Зоогий гэж дууддаг. Аа харин зарим нэгэн нь намайг НОВШ гэж дууддаг. Учир нь тэднийг би өөрөөс нь дутахгүйгээр мэддэг, тэднийг өөрөөс нь дутайхгүйгээр хайрладаг. Надад энэ сайхан найзууд, үргэлж намайг гэдэг гэр бүлээс минь өөр хөрөнгө байхгүй. Бусдын төлөө амьдрахыг хичээдэг, тэнэг хэдий ч миний ӨӨРИЙН сонгосон зам...

Тэнэг гэдэг үгэнд ХЯЗГААРГҮЙ дуртай... Гэхдээ БАЙСАН. ХЯЗГААРГҮЙ л гэх юм, БАЙСАН л гэх юм. Учир битүүлэг ярих юм...

Би ийм л хүн. Ийм л нэгэн хүний учир битүүлэг блог ийнхүү нээгдлээ.



Цаг хугацаа би чиний урдуур ганц ч удаа гэсэн амжиж гишгэлээ...